Хүүхдийн гэдэс дүүрвэл...

Нялх хүүхдийн гэдэс дүүрэх нь элбэг байдаг бололтой юм. Миний хүүгийн гэдэс 20 хоногтойгоосоо 2 сар хүртэлээ дүүрээд нүүрээ минчийтэл дүлээд хөөрхий минь уйлж бариад хэцүү байдаг байсан. тэгээд ээж нь өрхийн эмнэлэгт үзүүлсэн чинь мезимфорт, нүүрсэн эм бичиж өгөөд яахав 7 хоног өгсөн л дөө. тэгээд ууж байх үедээ зүгээр уухаа болихоор ахиж дүүрээд үр дүнгүй байсан.  гадаа хүүгээ салхилуулахдаа хамт гардаг ээжүүдээс бифидум бактери өг гэсэн зөвлөгөө аваад туршиж үзлээ. мэдээж эм биш, хоргүй болхоор нь туршсан юм. эмийг бол тэгж туршиж болохгүй  шүү. тэгээд оюоо зүгээр болсон шүү. 

 гэхдээ одоо бас хааяа дүүрнээ. тэгхээр ээж нь 3 минутийн дотор л дүүрэнгийг нь гаргадаг туршлагатай болсон. За одоо над шиг шинэхэн ээжүүдэд гэдэс дүүрэх үед авах арга хэмжээг зөвлөе.

эхлээд хоёр гараа сүүлний тос юмуу, хүүхдийн биений тосоор тосолно. тэгээд халуун дүүгтэл хооронд нь сайтар үрнэ. тэгээд халуун гараараа хүүхдийнхээ гэдсийг нар зөв хэд сайн эргүүлээд жоохон массаж хийх маягаар гэдсийг нь товшиж хөдөлгөнө. тэгээд хөлийг нь жоохон цээж рүү нь нугалаад өргөхөөр бөгснийх нь нүх аяндаа нээгдээд гэдэсний хий гарна. ингээ л хүүхэд сайхан инээд алдаа л унтаад өгдгийм даа гэжж.

гэдэс дүүрсэн үедээ хүүхдийн баас хөөсөрхөг болно. устай болно. байнга янцаглана. бас баахдаа пир гээ л цацаж баагаад байвал гэдэс нь дүүрээд байна гэсэн үг шүү. би мэдэхгүй зөндөө олон хоног хүүгээ зовооцон байсан муу ээж билээ гэжжж. за ингээд ээжүүдээ өөр сайн арга байвал сэтгэгдэл дээр бичээрэй.

3 сэтгэгдэл:

null
ээгий (зочин)

hi eejvvdee minii hvv oroi bolohloor l uilaad baihiin joohon gedes ni uvdsun yum shig bn yaj emchleh arga zaaj ugsun bayrlalaa yagaad zaaval oroi ovddog yum boloo hariulj tuslaarai

ариука (зочин)

Манай хүүгийн гэдэс дүүрээд уйлаад байгаамаа Бифидумбактерийг яаж өгөх вэ

Зочин

manai ohin odoo 20 honog bolj baina. Yag ingej uvdson bi naad argaa hereglej hih gargadag gehtee onoodor utgunuus mash baga zereg tsus garsan bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)